ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН ЗАН ҮЙЛД НӨЛӨӨЛӨХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

               ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН ЗАН ҮЙЛД НӨЛӨӨЛӨХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төвийн Сургалт, нийгэм, сэтгэл зүйн нэгжээс Сэтгэц, наркологийн зөвлөх эмч, клиникийн профессор З.Туяа, Наркологийн тэргүүлэх эмч, анагаах ухааны доктор, профессор О.Бямбасүрэн, “Зорилгоор удирдуулсан өгөөмөр амьдрал” төрийн бус байгууллагатай хамтран баривчлах шийтгэл эдэлж буй 480 иргэнд 12 цагийн зан үйлд нөлөөлөх албадан сургалт, хууль зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөөг зохион байгуулжээ.
   Энэхүү сургалтыг “Хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албанаас “Зан үйлд нөлөөлөх албадан сургалтын хөтөлбөр, журам”-ын хэрэгжилтийг хангах, давтан зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулсан юм. 
    Дээрх хамтарсан сургалтыг цаашид үргэлжлүүлэн явуулахаар төлөвлөж байна.

Add comment

reload, if the code cannot be seen