Төрийн дээд, ШШГБ-ын шагнал, цэргийн цол гардууллаа.

✅Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны зарим алба хаагчдад төрийн дээд шагнал, цэргийн цол, шагналыг ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа П.Оростогтоо гардуулж, баяр хүргэж, ажил үйлсэд нь амжилт хүслээ.

✅️Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн хүндэт медаль”-иар Албадлагын арга хэмжээ, хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Г.Ижилмөрөн;

✅️Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Албаны төлөө-II” зэргийн тэмдгээр Хорихоос өөр төрлийн ялын бүртгэл, хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Содгэрэл, “Хүндэт” тэмдгээр Албадлагын арга хэмжээ, хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Ч.Амарзаяа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын “Баярын бичиг”-ээр Цахим хяналт, удирдлагын төвийн хяналтын оператор, дэд ахлагч З.Бадмааням;

✅️ Цэргийн “Дэд хурандаа” цолоор Цахим хяналт, удирдлагын төвийн дэд дарга, хошууч Б.Одонбаяр, “Хошууч” цолоор мэдээ, судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Э.Энхцэцэг, “Ахмад” цолоор Албадлагын арга хэмжээ, хяналтын хэлтсийн албадан сургалт хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Аззаяа, Хорихоос өөр төрлийн ялын бүртгэл, хяналтын хэлтсийн ахлах дэслэгч Д.Гантуяа, “Ахлах дэслэгч” цолоор сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, дэслэгч Б.Батням, Цахим хяналт, удирдлагын төвийн ерөнхий зохицуулагч, дэслэгч М.Чингүүнжав, Цахим хяналт, удирдлагын төвийн техник хяналтын ажилтан, дэслэгч Д.Сандагдорж, “Ахлагч” цолоор Цахим хяналт, удирдлагын төвийн хяналтын оператор, дэд ахлагч Б.Билэгжаргал;

✅️“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас төрийн дээд шагналаар 1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шагналаар 3, Цэргийн цолоор 8, нийт 12 алба хаагч тус тус шагнагдлаа.

Offline
Jerrell
Jerrell 30 May 2025 10:43
Regards. Excellent stuff. casino en ligne Superb forum posts Regards! casino en ligne francais Wow plenty of valuable tips. casino en ligne France Superb forum posts, Many thanks. casino en ligne Nicely put. Thank you! casino en ligne You actually stated it very well. meilleur casino en ligne Terrific forum posts, Thank you. meilleur casino en ligne Kudos. Quite a lot of content! casino en ligne fiable Really many of beneficial knowledge! casino en ligne Many thanks, Wonderful stuff. casino en ligne

Add comment

reload, if the code cannot be seen